Mongolian American Chamber of Commerce
Advertisement

Танхим ажиллах зарчим :

- шударга ажиллах,
- бүрэн гүйцэд сайн ажил хийх,
- хамтарч ажиллах, харилцан биеэ биеэ хүндэтгэж, дэмжиж ажиллах

 

Холбогдох






Нууц үг сануулагч

Мэдээ солилцох

АНУ-Д БИЗНЕС ЭРХЛЭГЧ МОНГОЛЧУУДЫН ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Tuesday, 29 July 2008

- Замдаан сэтгүүлд нийтлэгдсэн сурвалжлага - 

Oakland_2008 (photo by D.Tserendorj)
Бизнес форумд 100 гаруй Монголчууд хүрэлцэн ирж оролцлоо
Оакланд хотын захиргааны хурлын тохилог танхимд Бямба гарагт болж өнгөрсөн бизнес форумд 100 гаруй Монголчууд хүрэлцэн ирж оролцлоо. Ээлжит чуулганыг Америкийн Монголчуудын Худалдааны танхим (АМХТ), Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ), "Замдаан" сэтгүүлийн редакц хамтран зохиолоо. Өглөөний 9 цагаас үдшийн 5 цаг хүртэл явагдсан тус чуулганд газар газраас хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид олон сонирхолтой илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн үеэр санал бодлоо чөлөөтэй солилцож ажил хэрэгч халуун дулаан яриа өрнүүлэв. Чуулганд оролцохоор алс холын Вашингтон Ди Си, Лос Анжелес, Сакраменто хотуудаас 30 орчим зочид зорин иржээ. Мөн Бэй Аэриагийн Сан Франциско, Оакланд, Аламеда, Конкорд хотуудаас бизнес эрхэлдэг төдийгүй бизнес эрхлэхээр зэхэж байгаа Монголчууд чуулганы ажиллагаанд хүрэлцэн ирж оролцов. Хуралдааны дэгийн дагуу өглөө, өдөр, үдээс хойш 3 үеийг Д.Лувсанжамбаа (БАМХ), Э.Жагдагдорж (АМХТ), Д.Цэрэндорж (Замдаан) нар удирдан явууллаа.

Дэлгэрэнгүйгээр...
 
Жижиг бизнес хэрхэн эхлэх вэ?
Tuesday, 26 August 2008
Jim Miva (photo by D.Tserendorj)Калифорни муж дахь Монгол Улсын Өргөмжит Консулын тусгай туслах Жим Мивагийн АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын хоёрдугаар чуулганд тавьсан илтгэлийн майкрософт повэр поинт файлын pdf хувилбарыг нийтэлж байна. Жим Мива Калифорни мужийн Сакраменто хотод амьдардаг, Калифорни мужийн захиргааны албанд ажилладаг.

PDF үзэх

 
Бизнес худалдах, худалдан авах
Tuesday, 26 August 2008
S.Tsogtbaatar (photo by Mongol Duu)Калифорни мужийн Сакрамэнто хотод ажиллаж амьдардаг С.Цогтбаатарын АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын хоёрдугаар чуулганд тавьсан илтгэлийн майкрософт повэр поинт файлын pdf хувилбарыг нийтэлж байна. С.Цогтбаатар сүүлийн гурван жил гаруйl Real estate болон Home mortgage чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс commercial sales ( commercial buildings, restuarants болон retail & service business broker) хийж эхлэсэн.

PDF үзэх

 
Бизнесийн харилцаа
Friday, 08 August 2008
E.Jagdagdorj (photo by D.Tserendorj)Аргамаг Инкорпоратэдийг үүсгэн байгуулагчдын нэг Эрхэмбаярын Жагдагдоржийн АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын хоёрдугаар чуулганд тавьсан илтгэлийн майкрософт повэр поинт файлын pdf хувилбарыг нийтэлж байна. Э.Жагдагдорж 1999 оноос АНУ-д амьдарч байгаа, 2004 онд өөрийн бизнесээ Америкт байгуулсан. Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүнээр 2007 онд сонсогдсон.

PDF үзэх

 
Жижиг Бизнесийн Хөгжилд Интернэт Ашиглах
Friday, 08 August 2008
M.Suvdmaa (photo by D.Tserendorj)Phd. Мягмарын Сувдмаагийн АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын хоёрдугаар чуулганд тавьсан илтгэлийн майкрософт повэр поинт файлын pdf хувилбарыг нийтэлж байна. М.Сувдмаа 1997 оноос АНУ-д амьдарч байгаа, 2002 оноос "Хамаг Монгол" Америкийн Монголчуудын мэдээллийн онлайн сайтыг эрхэлсэн. Иллинойн их сургуульд (University of Illinois) мастер, доктор хийсэн. Яахоо (Yahoo! Inc.) компанид программ зохиогч инженерээр ажилладаг.

PDF үзэх

 

Санал асуулга

Та Интернэтийг юунд голлон ашигладаг вэ?
 

Холбогдсон хэрэглэгчид

Сайтад: 1 зочин холбоотой байна

Зураг

Chuulgan_8.jpg